Умард Солонгос цөмийн туршилтын талбайгаа задлан буулгаж авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-24 19:15:28
СӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгосын цөмийн туршилтын талбайг задлан буулгаж авах ёслол Пунгери дэх Хамгён-Пукто мужид өнөөдөр боллоо хэмээн “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, цөмийн туршилтын объектуудыг задлан буулгаж авах ёслолд гадны сэтгүүлчид оролцсон байна. Умард Солонгосын эрх баригчид Пунгери дэх цөмийн туршилтын талбайг задлан буулгаж авах үйл явцыг ажиглах 5 улсын сэтгүүлчийг урьжээ. Үүнд Их Британи, Хятад, ОХУ, АНУ болон Өмнөд Солонгосын сэтгүүлчид багтсан байна. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн сарын 27-нд яриа хэлэлцээ хийх үеэрээ цөмийн туршилтын талбайг хааж, тус үйл явцыг улсын шинжээчид болоод хэвлэл мэдээллийнхэнд ил тодоор харуулна гэж тохиролцсон юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ