Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-23 15:33:43
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн ИТХ хуралдаж, аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хуралд оролцогч төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлав.

Өмнөх засаг даргын боловсруулсан үйл ажиллагааны хөтөлбөрт тодотгол хийж, шинээр нэмэх шаардлагатай ажлуудыг тусгажээ. Ингэснээр тус хөтөлбөр нь дөрвөн үндсэн бүлэг, 105 зорилт, түүнийг хэрэгжүүлэх 440 арга хэмжээтэй байхаар төлөвлөсөн байна.

“Намын төлөөлөгчид үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцаж өөрсдийн санал бодлоо хэлж, зөвлөмжүүдийг өглөө. Төлөөлөгчдийн хэлсэн саналуудыг хөтөлбөртөө тусгаж, зөвлөмжүүдийг дагаж ажиллах болно. 100 хувийн саналаар батлагдана гэдэг бол цаашид үйл ажиллагаа 100 хувь дэмжигдэнэ гэсэн үг. Сүүлийн 2,5 жилийн хугацаанд хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд тусгагдсан ажлуудыг төсөв хөрөнгөнд тулгуурлан, үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтойгоор нь эрэмбэлэн төлөвлөх юм. Улмаар энэ зургаадугаар сараас хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Оны төгсгөлд хэрэгжилтээ тайлагнаж, цаашид эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах болно” гэж аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэллээ.

Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит тавдугаар хуралдаанд ИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн ирцтэй оролцлоо.
Т.Одончимэг 
Холбоотой мэдээ