Оросын аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнийг Монголд танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 6-9-ний хооронд "Монгол-Оросын санаачилга-2018" цуврал арга хэмжээ болох бөгөөд энэ хүрээнд үзэсгэлэн гарч Оросын үйлдвэрлэгчид өөрсдийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны дэмжлэгтэй, "Росспецмаш" буюу Оросын тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулах үзэсгэлэнд Хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэгч «Ростсельмаш», «Пегас-Агро», Омскийн туршилтын үйлдвэр болон зам барилга, хотын нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин техник үйлдвэрлэгч «Кургандормаш» зэрэг үйлдвэрүүд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулах юм.

"Монгол-Оросын санаачилга-2018" арга хэмжээг зохион байгуулснаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, цаашдаа хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, Монголын зах зээлд нийлүүлэх Оросын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хоёр талын худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн болон хөрөнгө оруулалтын ирээдүйтэй харилцааг бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах онцгой боломж юм хэмээн ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.