Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨнөөдрөөс эхлэн 2016 оны 3-р сарын нэгнийг хүртэл Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглолоо.
Жил бүр ийнхүү энэ цаг хугацаанд мотоциклийн хөдөлгөөнийг түр хорьдог. Энэ нь тухайн тээврийн хэрэгсэл 2 дугуйтай, зам дээр хальтиргаа ихэссэн энэ үед 4 дугуйтай тээврийн хэрэгсэл хүртэл гулгаж халтиран аваар осол гаргаад байхад мотоцикль бол бүр тэнцвэр муутай байдаг тул зам тээврийн осол аваарыг багасгах зорилгоор энэ арга хэмжээг авч байгаа ажээ.
С.Сумьяа