Сумдын дарга нарт зориулан сургалт хийж байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-01 18:05:44

 Хүний Эрхийн Үндэсний Комисс Швейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтран 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 01-ны хооронд бичил уурхай бүхий сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт "Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг "Энхийн төлөө цогцолбор”-т зохион байгуулж байна.

Төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсрол, мэдлэгийг бэхжүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий болгох зорилго бүхий уг сургалтад бичил уурхай бүхий сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга 30 гаруй хүн оролцож байгаа юм. Сургалтаар хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, ХЭҮК-т гомдол гаргах, хянан шийдвэрлэх журам, хөдөлмөрлөх эрхийн асуудал, төрийн үйлчилгээ ба хүний эрх, хүний эрхийн мэдрэмжтэй бодлого боловсруулах зэрэг багц сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ