Цагааннуур боомтын ойр орчмыг хогоос салгажээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-09 12:56:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан Цагааннуур боомтод үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, гааль, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан албан хаагчид боомтын зурвас газарт амьдарч буй айл өрхүүдтэй хамтран их цэвэрлэгээ зохион байгуулжээ.

Уг арга хэмжээг Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс санаачлан хэрэгжүүлжээ.

Тэрбээр Улаанбайшинт дахь айл өрхүүд болон боомт орчмыг гурав орчим тонн эзэнгүй хог хаягдлаас салган ачуулсан байна.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ