Афганистаны засгийн газрын хүчнийхний явуулсан ажиллагааны үеэр олон хүүхэд амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НҮБ. /Би-Би-Си/. Өнгөрсөн сард Афганистаны агаарын цэргийн хүчнийхний явуулсан агаараас цохилт өгөх ажиллагааны үеэр олон арван хүүхэд амиа алдсан тухай НҮБ мэдэгджээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 2-нд Афганистаны хойд нутгийн Кундуз муж дахь лалын шашны нэгэн сургуульд болсон ёслолын үеэр тус улсын хүчнийхэн агаараас цохилт өгөх ажиллагаа явуулсан байна.
Агаарын цохилтод 36 хүн, тэдний дотор 30 хүүхэд өртөн амиа алдаж, хүүхэд голдуу 71 хүн шархаджээ.
Лалын босогчдын “Талибан” бүлэглэлийн толгойлогчид сургуулийн хажуугийн байгууламжид уулзаж байна гэсэн мэдээллийг Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэн аваад, тус байгууламж руу пуужингууд харвасан гэнэ. Пуужингуудын зарим нь сургуулийг оносноор олон хүүхэд амиа алдсан байна.
Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхний хайхрамж болгоомжгүй байдлын улмаас энгийн номхон иргэд агаарын цохилтод өртөн амиа алдах нь нэмэгдэж байна гэж НҮБ-ын албаны хүмүүс мэдэгджээ.
2017 онд Афганистаны агаарын цэргийн хүчнийхний явуулсан агаараас цохилт өгөх ажиллагааны үеэр 631 хүн амь үрэгдсэн нь 2016 оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлт аж. Амь үрэгдсэн хүмүүсийн талаас илүү хувь нь энгийн номхон иргэд байжээ.

Г.Доржханд