Хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-05-05 10:11:24
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, маргааш баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ сарын 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар, 9-нд зүүн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 7-нд баруун зүгийн нутгаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. 
Холбоотой мэдээ