“Булган марафон-2018” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-03 11:03:41
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбооноос аймгийн Засаг даргын Тамгын газар, “Хангай” констракшн ХХК-тай хамтран "Булган марафон-2018" холын гүйлтийн тэмцээнийг 2 дахь удаагаа Булган суманд ирэх ням гарагт зохион байгуулна.
Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа гүйлтийн тэмцээн 7 төрлөөр болно. Сургуулийн сурагчдаас эхлээд 50-иас дээш насныхан хүртэл насны ангиллаар 2-21 км зайд хурдаа сорих юм.
-Хөнгөн атлетикийн спортыг түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх энэ үйлсэд хөнгөн атлетик сонирхогчид, мэргэжлийн тамирчдын оролцоог дээшлүүлэх, шинэ тамирчдыг бэлтгэхэд энэ тэмцээний зорилго чиглэж байгаагаараа онцлог юм гэж аймгийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн В.Батболд ярилаа.
М.Батжаргал
 
Холбоотой мэдээ