Архивын ерөнхий газар шинэ байр руугаа нүүнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-30 16:26:58

Архивын Ерөнхий газрын шинэ  барилга ирэх сард буюу арванхоёрдугаар сарын 11-нд ашиглалтад орох болсон байна.

Хууль зүйн сайд энэ оны 12 дугаар сарын 12-ноос нүүлгэлтийн ажлаа эхлүүлэхийг Архивын ерөнхий газарт үүрэг болгожээ. Архивын ерөнхий газрыг орчин үеийн шаардлага хангасан цогцолбортой болгох тухай Засгийн газрын шийдвэр 2007 оны 10 дугаар сарын 10-нд гарч нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинэ барилгын шав тавигдаж байсан. Хөрөнгө мөнгө, санхүүжилт удаа дараа саатаж байсантай холбоотойгоор бүтэн найман жил үргэлжилсэн уг барилга ийнхүү ашиглалтад орох болсон аж.

 Үүнтэй холбогдуулан Архивын үйл ажиллагааг гурван сарын хугацаанд түр зогсоох мэдээлэл ч байгаа юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ