Долоон жил болсон краныг буулгахыг шаарджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орон сууцны дэргэд долоон жилийн турш бариатай байсан цамхагт краныг буулгахыг иргэд хүсч байна. Салхи, шуургатай үед уг кран ганхан хөдөлж дуу чимээ их гардаг гэж 2-25 дугаар байрны оршин суугчид хэлж байна.
Тус краныг “Макадам” ХХК барьжээ. Иргэд удаа дараа гомдол мэдүүлж кранаа буулгахыг нь шаардсан ч компанийн удирдлагууд мөнгөгүй гэсэн шалтгаанаар өдий хүрсэн байна. Иймд аймгийн ЗДТГ-ын Хотын захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагууд ойрын хугацаанд кранаа буулгахыг “Макадам” ХХК-т шаардаж албан бичиг хүргүүлжээ.
Дашрамд дурдахад, тус компани орон сууцны барилгын суурь цутгаад орхисон нь мөн л эрсдэл дагуулж байгааг иргэд хэлж байна. Дээрх асуудалд “Макадам” ХХК-иас тодорхой хариу ирүүлээгүй ажээ.

Б. Оюун-Эрдэнэ