461 дүгээр ангийн албан хаагчид сургалтад оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-20 12:34:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалт явуулж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ сарын 20 буюу өнөөдөр  дээрх ангийн алба хаагчдад "Хорих байгууллага дахь хүний эрх”, "Тусгай галт зэвсэг хэрэглэх үед хүний эрхийг хангах нь” зэрэг сэдвээр сургалт явуулж байгаа юм. Уг сургалтыг ХЭҮК, ШШГЕГ-ын хооронд  хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд тус Цагдан хорих ангийн удирдлагын хүсэлтээр зохион байгуулж байна гэж ШШГЕГ-ын ОНХХ-ээс мэдээллээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ