Орон сууцанд гал гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-19 14:17:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 8 давхарт гал гарчээ. Галыг унтраахаар Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр ангийн гал сөнөөгчид  ажиллаж галын тархалтыг  зогсоолоо гэж  НОБГ-аас мэдээллээ. Гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үед орон сууцны барилгууд галд өртөх нь ихэсч байгаа тул иргэд, оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ