900 гаруй багш зөөврийн компьютертэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:17:24

Архангай аймгийн нутгийн захиргааны ордны ногоон танхимд  энэ сарын 24-нд ЕБС-иудын захирал нар цугларч, “Багшийн хөгжил”- хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас үнэгүй олгож байгаа компьютерүүдийг сурган хүмүүжүүлэгч нар гардаж авлаа.

Ингэснээр багш нар хичээлийнхээ үзүүлэн, тарааж өгөх хэрэглэгдэхүүн зэргийг бэлтгэхэд хялбар дөхөм болж байгаагаас гадна өөрсдийнхөө холбогдолтой асуудлаар сургуулийнхаа арга зүйгээс өгсүүлээд захирал, Засаг дарга нар, салбарынхаа сайдтай ч шууд холбогдох сайхан боломж нээгдлээ гэж аймгийн БСГ-ын дарга А.Амгаланбаатар онцоллоо.

                                                                                              Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ