“Чоно” хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-04-14 13:35:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чоно” хамтлаг үнэнч сонсогч, фэнүүддээ зориулан бүрэн хэмжээний шоу тоглолтоо энэ сарын 20-нд “CROCUS Event Hall”-д хийхээр  болов.
Тус хамтлагийн хувьд өнгөрсөн 18 жилийн хугацаанд “Залуу нас”, “Хайлж, урсаж байна”, “Энэ дурлал юм уу”, “Чамд таалагдахын тулд”, “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ”, “Үнэнч амраг” зэрэг дууг сонсогч, фенүүдийнхээ сэтгэлд хүргэж, хит болгон эгшиглүүлсэн юм. Харин сүүлийн жилүүдэд уран бүтээлдээ анхаарч “Хар сарнай” хамтлагтай хамтран “Бүтээнэ сөнөөнө” дууг шинэчлэн дуулсны зэрэгцээ “Эв нэгдэл”, “Чин үнэнч хайр”, “Уухай”, “Уучлаарай би чамд хайртай”, “Хүсэл” зэрэг уран бүтээлийг хүргэсээр байгаа юм.
Тоглолтод тус хамтлагийн хуучны сайхан хит дуунууд болон сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүд нь эгшиглэх аж.
Тоглолтын тасалбар нь 30, 70 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Онлайн тасалбар худалдааны www.TIX.mn сайтаар зочлон захиалгаа өгөх боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ