БНСУ-д амьдарч буй 41 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-05 13:37:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны харъяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-өөс тус улсад амьдарч буй Монгол иргэдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоонд хамруулсан байна.

Тус төв нь БНСУ-ын Кореа их сургуулийн эмнэлэгтэй хамтран сар бүр “Ням гарагт төрийн үйлчилгээг үзүүлэх”  аяныг зохион байгуулдаг аж. Энэ удаад эрүүл мэндийн үнэ  төлбөргүй үзлэг, оношлогоо хийсэн бөгөөд нийт 41 иргэн хамарсан байна. Үүнээс давхардсан тоогоор шүдний эмчийн үзлэг, эмчилгээнд 12, дотрын эмчийн үзлэгт 17, уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр зүү эмчилгээг 25 иргэнд үзүүлжээ. Мөн  дүрс оношлогооны эмчийн “ЭХО” үзлэгт  24 иргэнийг хамруулсан байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ