Хүүхдийн тоглоомын дэлгүүрт гал гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-05 11:21:53
ЕКАТЕРИНБУРГ. /РИА Новости/. Оросын Тюмень хотын “Rich Family” хүүхдийн тоглоомын дэлгүүрт томоохон хэмжээний гал гарч, гал сөнөөгчид 3 мянган хав. дөр. метр талбай бүхий галын тархалтыг зогсоожээ.
 
Гал орон нутгийн цагаар 00.15 цагт гарсан бөгөөд галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй.
 
Галын тархалтыг зогсоосон хэдий ч одоогоор гал унтраах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд ослын газар онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний 67 хүн ажиллаж байгаа аж.   
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ