Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах эсэх талаар иргэдээс санал авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Автомашины дугаарын хязгаарлалтын хуваарийг өөрчиллөө" гэх мэдээлэл цахим сүлжээгээр цацагдсаныг ташаа мэдээлэл хэмээн Замын цагдаагийн албанаас мэдэгдлээ.
Гүүрэн замууд барихтай холбоотой үүсэх түгжрэлээс урьдчилан сэргийлж дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн бөгөөд санал асуулга дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Замын цагдаагийн албан ёсны фэйсбүүк хуудсаар авч буй санал асуулгад оролцсон дийлэнх иргэд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа аж. Харин 1320 иргэн зөвхөн бага тойрууд дугаарын хязгаарлалтын өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна.

Б.Заяа