Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд ирэх сарын 05-нд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-29 15:05:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд ирэх сарын 05-нд амарна.

Энэ өдөр БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохиож байгаа юм. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т бүх нийтийн баяр, амралтын өдрүүдээр хилийн боомтуудыг амраахаар тусгасан юм.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ