Аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит олимпиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-27 16:38:46
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатын нэрэмжит хойд бүсийн сумдын ЕБС-ийн сурагчдын математик, англи хэл, сэтгэх чадварын олимпиад явагдаж өнгөрлөө.
Олимпиадад Сагил, Бөхмөрөн, Түргэн, Давст, Тариалан сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдсан байна. Багийн дүнгээр Бөхмөрөн сумын ЕБС-ийн сурагчид тэргүүлж, Тариалан, Сагил сумдын ЕБС-ийн сурагчид удаалжээ. Олимпиадад тэргүүлсэн багш, сурагчдын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат гардуулсан бөгөөд энэхүү тэмцээнийг түүний “Мөнхжим өргөө” компани ивээн тэтгэсэн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ