Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-26 16:43:30
МОСКВА. /ТАСС/. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гарын үсэг зурсан тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв. Уг нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн албан тушаалд дөрвөн жилийн хугацаатайгаар хоёр дараалан сонгогдох боломжтой болох аж.
 
Энэ талаар Мүн Жэ Ин хэлэхдээ “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаа би ард түмэндээ амласан. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд бүрэн эрхээ ашиглалаа. Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй нэмэлт өөрчлөлт нь ерөнхийлөгчид биш ард түмэнд зориулагдсан” гэжээ.
 
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Мүн Жэ Ин одоогоор Арабын нэгдсэн эмирт улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд баримт бичигт цахим хэлбэрээр гарын үсэг зурсан байна. Өмнөд Солонгос хамгийн сүүлд 1987 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.  

Уг хуулийн төсөл нь эхлээд Өмнөд Солонгосын Үндэсний хурлын дэмжлэгийг авах ёстой бөгөөд дараа нь бүх ардын санал асуулгыг явуулах аж.  
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ