Канад улс Малид энхийг сахиулагчдаа байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-03-26 12:22:54
ОТТАВА. /Синьхуа/. Канад улс энэ оны наймдугаар сар гэхэд Малид энхийг сахиулагчдаа байрлуулна гэж Канадын Батлан хамгаалахын сайд Харжит Сажан мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Р.Сажан мэдэгдэхдээ “Бид энэ зун, тодруулбал наймдугаар сард энхийг сахиулагчдаа Мали улс руу илгээхээр төлөвлөж байна. Холбогдох албаны хүмүүс бэлтгэл ажлыг базааж байна” гэжээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, 2013 оноос хойш Баруун Африкийн Мали улсад олон улсын 162 энхийг сахиулагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ. 
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ