Япон болон ОХУ-ын дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-21 18:12:07
ТОКИО. /ТАСС/. Япон болон ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт ирэх тавдугаар сард Токио хотод болно хэмээн Японы гадаад хэргийн сайд Таро Коно ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн яриа хэлэлцээний дараа мэдэгджээ.
 
“Ирэх сарын 19-нд Япон-Оросын стратегийн яриа хэлэлцээ Москвад болох ба 5 дугаар сард дэд сайд нарын түвшинд Япон-Оросын зөвлөлдөх уулзалт болно” хэмээн Т.Коно мэдэгдсэн байна.
 
“Парламент хоорондын харилцааг хөгжүүлэх тухайд бид санал нэгтэй байгаа бөгөөд энэ харилцаа эрчимтэй хөгжиж байна. Ирэх сард Японы парламентын гишүүдийн нэр хүндтэй төлөөлөл манай улсад айлчилна” хэмээн С.Лавров мэдэгджээ.
 
Яриа хэлэлцээний дүнд талууд 2018-2019 оны ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Тухайлбал, уг төлөвлөгөөнд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаархи зургаан талт яриа хэлэлцээний үеэр хийх хоёр улсын төлөөлөгчдийн уулзалт багтсан байна.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ