“Хэрэглэгч та ХААН” өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-12 17:49:47
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хэрэглэгчдийн эрхийг дээдлэе-Эрхийг нь эдлүүлье” уриан дор “Хэрэглэгч та ХААН” өдөрлөгийн арга хэмжээг 3 дугаар сарын 15-ны өдөр Алтай хотноо зохион байгуулахаар болов.
 
Жил бүрийн энэ өдөр “Хэрэглэгч та ХААН” аяны өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус 40 гаруй байгууллага, аж ахуй нэгжүүдийг хамруулдаг байна. Энэ жил тус байгууллагууд хэрэглэгчдэд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлах, мэдээлэл, зөвлөгөө өгөх, зарим үйлчилгээндээ үнийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, урамшуулал зэрэг хэрэглэгчид рүү чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаа мэдэгдлээ.
 
Эл өдөр дэлхийн бүх орны хэрэглэгчийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагууд хэрэглэгчийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг билээ. Иймд нийт хэрэглэгчдийг өдөрлөгийн арга хэмжээнд өргөнөөр оролцохыг зохион байгуулагчийн зүгээс уриалав.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ