Иргэний хөгжил, хүмүүнлэг үйлсийн намыг бүртгэхээс татгалзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-03-12 14:19:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний хөгжил, хүмүүнлэг үйлсийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Л.Эрдэнэ-Очир нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
 
Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
Холбоотой мэдээ