“Жанчив баатар”-ын хөшөөнд цэцэг өргөх ёслол болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-07 16:30:37
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 97 жил, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Говь-Алтай аймаг дахь МАН-ын хорооны удирдлагууд, гишүүд дэмжигчдийн хамтаар Монгол Улсын баатар Магсарын Жанчивын хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн энэ өдөр баярын хурал, хүчит бөхийн барилдаан болж байна.
Говь-Алтай аймаг дахь МАН-ын хороо нь Монгол Улсад улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны түүхт 97 жил, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан нийт гишүүд дэмжигчдийнхээ хамтаар олон ажлуудыг санаачлан 3 дугаар сарын 4-ний өдрөөс 11-ний өдөр хүртэл аймгийн болон 18 сумын намын хороо, анхан шатны нэгждээ өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгаа ажээ. 
3 дугаар сарын 4-ний өдөр “Эх орны сэдэвт” шүлэг, дууны тэмцээнээр эхэлсэн  арга хэмжээнүүд сарын 11-ний өдөр гар бөмбөгийн тэмцээнээр өндөрлөх юм. Эдгээр арга хэмжээг Говь-Алтай аймаг дахь МАН-ын хороо нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн дэмжлэгээр зохион байгуулж байгаа юм. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ