Мишель Обамагийн дурсамж ном 11 дүгээр сард худалдаанд гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2018-02-26 16:37:54
НЬЮ-ЙОРК. /Си-Эн-Эн/. Америкчуудын дунд маш их хүлээлт үүсгээд буй АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн дурсамж ном энэ оны 11 дүгээр сарын 13-нд худалдаанд гарна гэж “Си-Эн-Эн” телевиз мэдээллээ.

“Penguin Random House” хэвлэлийн компани ням гарагт мэдэгдэл хийхдээ “Энэ ном та бүхэнд АНУ-ын тэргүүн хатагтай асны ертөнцөөр аялах боломжийг олгох болно” гэжээ.

Мишель Обамагийн дурсамж ном 24 хэлээр хэвлэгдэх бөгөөд 32.50 долларын үнэтэй байх гэнэ.

АНУ-ын тэргүүн хатагтай асан хоёр дахь номоо гаргах гэж буй нь энэ юм. Цагаан ордны гал тогоог хүнсний ногоогоор хангадаг хүлэмж ба эрүүл хооллолтын талаарх номоо тэрбээр 2012 онд хэвлүүлж байсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама мөн энэ онд дурсамж номоо худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.
Г.Доржханд

Холбоотой мэдээ