Баяннуур суманд 13,9 мянган толгой мал хээл хаяжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-22 11:46:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нийт нутаг дэвсгэрийн 70 хувьд нь өвөлжилт хүндэрч, 13958 толгой мал хэл хаяжээ. Энэ нь тус сумын нийт хээлтэгчийн 20,2 хувь аж.

Мөн 710 толгой  мал зүй бусаар хорогджээ. Мал ихээр хээл хаяж буй шалтгааныг тус сумын Засаг дарга С.Берик  бэлчээрийн өвсний хомсдол, цаг агаарын хүйтрэлттэй холбон тайлбарлаж байна.

Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээгээр энэ сарын 21-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийтдээ 28644 толгой мал хээл хаяж,  10751 толгой мал хорогджээ. Одоогоор 4525 малчин өрхийн 1,2 сая мал цас ихтэй, өвөлжилт хүндэрсэн газруудад өвөлжиж байна.

Өвөлжилт хүндэрсэн сумдад аймгийн нөөцөөс 6900 боодол өвс, 390 шуудай тэжээл, сумдын аюулгүйн нөөцөөс 257 тонн өвс, 40 тонн тэжээл тус тус тарааж арга хэмжээ авч байгаа ажээ.
 

Ө.Нурболат
Холбоотой мэдээ