Цагаан олимпод хурдаа сорьсон цаначин Ч.Отгонцэцэг 84 дүгээр байр эзэллээ

ПЁНЧАН-2018
dusem11@yahoo.com
2018-02-15 16:32:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Пёнчан 2018" өвлийн XXIII олимпийн наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайн уралдаан хурд хүчээ сорьсон цаначин Ч.Отгонцэцэг энэ зайд тэргүүлсэн тамирчнаас 7 минут 21 секундээр хоцорч 84 дүгээр байрт шалгарлаа.

Тус уралдаанд нийт 90 тамирчин оролцож хурд, хүчээ сорьсон юм.  Энэ зайд Норвегийн тамирчин Р.Хага /Ragnhild Haga/ 25 минут 05 долийн амжилтаар тэргүүлж олимпийн аварга болсон бол Швед улсын тамирчин Ш.Калла хоёрдугаар байрт орж, гуравдугаар байрт буюу хүрэл медалийг  энэ зайг яг ижил хугацаанд туулсан Норвегийн тамирчин Марит Бъёрген, Финланд улсын цаначин Криста Прямекоски нар тус тус хүртлээ.

Манай цаначин
ОУХМ Ч.Отгонцэцэгийн хувьд Олон улсын цанын холбооны албан ёсны тэмцээнд оролцсон 2017/2018 улирлын онооны дунджаар 82 дугаарт эрэмбэлэгдсэн байв. Тэрбээр “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд уралдсан туршлагатай тамирчин бөгөөд Сочи-д энэ зайд уралдсан амжилтаа 2 минут 31 секундаар ахиулжээ.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ