АН-ын бүлгийн хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-23 12:26:05

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийх ч одоогоор хуралдаанаа эхлээгүй байна.

Хэдэн цагт бүлэг хуралдах нь тодорхойгүй байгаа ба УИХ дахь МАН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна.  Бүлгүүдийн хуралдаанаар энэ долоо хоног байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. 

УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүд томилолттой байгаа тул хуралдахгүй аж. Бие даагчдын бүлгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар бүрдүүлдэг юм.

Б.Туул

Холбоотой мэдээ