Их Британи цэргийн техникт 270 гаруй тэрбум доллар зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-23 11:08:47

ЛОНДОН. /TASS/. Ирэх 10 жилд Их Британийн эрх баригчид цэргийн техникт 270 гаруй тэрбум доллар зарцуулна гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдээлжээ.

“Ирэх 10 жилд бид цэргийн техник худалдан авахад болон засвар үйлчилгээ хийхэд 178 тэрбум гаруй фунт стерлинг буюу 272 тэрбум долларын хөрөнгө оруулна. Үүнд манай улсын тусгай хүчнийхэнд дэмжлэг үзүүлэхэд зарцууладаг хөрөнгө мөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэн” гэж Их Британийн Засгийн газрын тэргүүн мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ