Хүүхдийн ордны 60 жилийн ойд зориулсан биеийн тамир спортын өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-01 15:23:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойг угтаж хоёрдугаар сарын 3-4-нд нийслэлийн хүүхдийн байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор нийтийн биеийн тамирын өдөрлөгийг  зохион байгуулна.

Энэхүү өдөрлөгт Нийслэлийн иргэдийн төлөөлөгдийн хурал /НИТХ/, НЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НГБХЗХГ, дүүргүүдийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв, Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор зэрэг байгууллага хамт олон оролцоно.

Өдөрлөгт багийн спортын төрлөөр гар бөмбөг /холимог/, сагсан бөмбөг /эрэгтэй, эмэгтэй/, ганцаарчилсан төрлөөр ширээний теннис, шатар, боулинг /бүгд эрэгтэй, эмэгтэй/-ийн спортоор шилдгүүдээ тодруулах юм. Тус биеийн тамир, спортын өдөрлөгийн тэмцээний нийт шагналын сан 4 сая 500 мянган төгрөг байх аж.

Д.Өлзий
Холбоотой мэдээ