Өсвөрийн цаначид Швейцарь улсаас мөнгөн медальтай иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-01 12:43:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарь улсын Ньюшател хотноо нэгдүгээр сарын 29-нд зохион байгуулсан өсвөр үеийн цаначдын тэмцээний ойрын зайн спринт уралдааны холимог багийн төрөлд Завхан аймгийн Б.Ойгонзаяа, Хэнтий аймгийн М.Бямбаа нар мөнгөн медаль хүртжээ.

“Laussane 2020” залуучуудын өвлийн олимпийн наадамд оролцох гүйлтийн цанын өсвөрийн баг тамирчид Швецарь улсад 18 хоногийн хамтарсан бэлтгэлд гараад байгаа юм.  Энэхүү сургалт нэгдүгээр сарын 13-30-нд Ньюшател хотод болжээ.



Энэ үеэр манай өсвөрийн баг тамирчид Олон улсын олимпийн хорооны музейтэй танилцаж, олон орны сурагчидтай хамт англи хэл, түүх, биеийн тамирын хичээлд хамрагдсан байна. Мөн сургалтын үеэр зохион байгуулсан тэмцээн уралдаанд оролцож хурд, хүчээ сорьж ийнхүү медаль хүртжээ.

Д.Өлзий
 
Холбоотой мэдээ