Г.Шийлэгдамбын бие мууджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-21 15:01:47

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын бие муудсан мэдээ байна. 

Түүнийг 11 дүгээр сарын 4-нд Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулснаас хойш 10 гаруй хонож байгаа. Өмгөөлөгчийнх нь зүгээс батлан даалтад гаргаж, биеийг нь эмчлүүлэх шаардлагатай байгаа тухай хүсэлтийг харьяалах шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй юм. Харин ч хорих хугацааг хоёр сараар сунгасан. Одоогийн байдлаар эрүүл мэндийн хувьд асуудал үүсгээд байгаа аж. Г.Шийлэгдамбыг их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хориод байгаа юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ