Өнөөдрийн арилжаагаар 12 компанийн хувьцаа өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-29 17:34:47
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн арилжаагаар  I, II, III ангиллын 24  компанийн 151 215 ширхэг хувьцаа арилжсанаас 12  компанийн хувьцааны ханш өслөө.

Ингэснээр 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 3  компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Шарын Гол" /SHG/+10.94 хувиар болон "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" /JLT+7.08/ хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистик" /ETR-4.76/ хувь  болон "Бөөний Худалдаа" /BHL-4.71/ хувиар компаниудын хувьцаа хамгийн их уналттай байв.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 703 ширхэг үнэт цаас 73 сая 571 040 төгрөгөөр арилжсан байна.
 
Ингэснээр "MSE ALL" индекс 1,185.97 нэгж болж 0.58 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг  http://mse.mn/mn/trade_today/2 эндээс үзнэ үү.
Холбоотой мэдээ