Хүүхдийн тасгийн ачаалал хэтэрсэн хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Хүүхдийн тасаг томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдийн ачаалал ихтэй байна. Өнөөдрийн байдлаар 46 ортой тус тасагт 50 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Зарим хүндрэл багатай хүүхдүүдийг зөвлөгөө өгч гадуур эмчилж байгаа ажээ. Мөн эцэг эхчүүд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүүхэддээ анхаарал тавиагүйн улмаас хүүхэд дахин өвдөж ойр ойрхон ирж хэвтэх тохиолдол гарч байгаа аж. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдээ ханиад томуунаас сэргийлж дархлааг нь сайжруулах, аарц, сүү, витаминлаг хоол хүнсээр хооллох. Аль болох антибиотек эм хэрэглэхгүй, ханиад хүрсэн тохиолдолд дааруулахгүй цэвэр агаарт гаргах, өрөө тасалгаагаа цэвэр агаараар агаар сэлгэх, эмийн бус аргаар эмчлэхийг хүүхдийн эмч зөвлөж байна.
Б.Мягмарсүрэн