Архангай аймаг улсын төсөвт өнгөрсөн онд 1549,0 сая төгрөг шилжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 2017 онд Архангай аймаг улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 298,6 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 816,2 сая төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 407,5, агаарын бохирдлын төлбөрөөр 26,8 сая төгрөг гээд бүгд 1549,0 сая төгрөгийг шилжүүлжээ.
Архангай аймаг өөрөө улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр 8845,8 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 10501,6 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 118,7 хувиар биелүүлжээ. Орлогыг нэр төрлөөр нь үзвэл хүү, торгуулийн орлого, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого, тусламжийн орлогоос бусад нэрийн орлогуудыг 105,1-280,3 хувиар биелүүлсэн байна.

Б.Гэрэлт-Од