Сири нефтийн гол ордоо босогчдод алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-08 12:34:29

ДАМАСК. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Сирийн төвийн нутгийн нефтийн гол ордыг засгийн газрын цэргүүдээс булаан авчээ.

Байлдлааны ажиллагаа эрчимжиж буй энэ үед Хомс мужийн Аль-Жазал нефтийн ордыг босогчдод алдлаа гэж Лондонд төвтэй “Syrian Observatory for Human Rights” төрийн бус байгууллага /ТББ/ мэдэгдлээ.

Тус ТББ-ын мэдэгдсэнээр, Аль-Жазал нь Сирийн засгийн газрын хүчнийхний хяналтад байсан сүүлчийн нефтийн орд байжээ.

Сирийн Засгийн газар Дейр Аль-Зур хот дахь нефть болон байгалийн хийн ордуудыг  босогчдод хэдийн алдсан юм.

Аль-Жазал ордын ойролцоо ширүүн мөргөлдөөн болсоор байгаа ажээ.

Гурав гаруй жилийн өмнө хямрал эхлэх хүртэл нефть нь Сирийн эдийн засгийн гол багана байсан бөгөөд өдөрт 380 мянга орчим торх нефть гардаг байсан юм.

Хямралын улмаас нефтийн гарц эрс буурсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд