Таиландын шүүх залилангийн хэрэгтэнд 13275 жилийн хорих ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БАНГКОК. /Би-Би-Си/. Таиландын шүүх залилангийн хэрэгтэнд 13275 жилийн хорих ял оноожээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Пудит Киттитрадилок гэгч 34 настай этгээд богино хугацаанд мөнгийг нь хэд дахин өсгөж өгнө гэж амлан 40 мянга орчим хүнээр компаниуддаа нийт 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлгүүлсэн байна. 2653 хүнээс мөнгө залилж авсан нь шалтгалтаар тогтоогдсон аж. Гэмт этгээд хэргээ хүлээснээр ялын хэмжээг нь 6637 жил, зургаан сар болгож бууруулсан гэнэ.
Гэмт этгээд нь энэ оны наймдугаар сард баривчлагдсанаасаа хойш Бангкок хотын хорих ангид хоригдож байгаа аж.
Мөн түүний хоёр компанид тус бүр 20 сая ам.долларын торгууль ногдуулсан бол залилуулсан нь тогтоогдсон 2653 хохирогчид жилийн 7.5 хувийн хүүтэй 17 сая долларын нөхөн төлбөр олгохыг шүүхээс түүнд үүрэг болгожээ.

Г.Доржханд