Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-11-19 07:51:35

Аргын тооллын  арваннэгдүгээр сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 8. Бархасвадь гараг. Тооно одтой, 5 шар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.

Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Холбоотой мэдээ