Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн сургалт боллоо

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 21:29:37

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар сургалтыг Сангийн яам, Татварын алба, улсын бүртгэл, гаалийн  байгууллагууд хамтран  11 дүгээр сарын 15-ны ням гарагт Ховд  аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалт   2015 оны 04 дүгээр сарын 1-нээс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан: хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа бүртгүүлээгүй, холбогдох санхүү, нийгмийн даатгал, татварын тайлан, гаалийн мэдүүлгээ гаргаагүй, холбогдох тайлан мэдүүлгээ буруу гаргасан, үүнээс үүдэн нийгмийн даатгалын шимтгэл болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, гаалийн албан татвар төлөөгүй бол татварыг шинээр мэдүүлсэн этгээд нь холбогдох албан ТАТВАР, ХҮҮ, ТОРГУУЛЬ, АЛДАНГИАС болон захиргааны хариуцлагаас бүхэлдээ 1 удаа ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ гэх зэрэг  шинэ хуулийн заалтуудыг танилцууллаа.

 Нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд нөхөн төлж, харин алданги, хариуцлагаас чөлөөлөгдөнө. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдсанаар ил тодоор тайлагнасан тайлан нь ЭХЛЭЛТИЙН ТАЙЛАН болох гэнэ.

Одоо аймгийн татварын хэлтэс дээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн сурталчилгаа явагдаж байна.

Шинэ хуулийн хүрээнд Нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд ил болгох, 2015 оны 12 дугаар сарын 31—ний өдрийг дуустал хугацаанд өмнө мэдүүлсэн ил тодын тайландаа засвар өөрчлөлт оруулах, Цаашид нууж,  хаах зүйлгүй бизнесээ үргэлжлүүлэх, Хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгон бүртгүүлсэнээр “үхмэл” хөрөнгө эргэлтэнд орж капиталжих боломжтой аж.

Одоо аймгийн татварын хэлтэс дээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн сурталчилгаа явагдаж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ