Төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэв

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 19:40:34

“Эрүүл Мэндийн Анхан Шатны Тусламж Үйлчилгээг Бэхжүүлэх-2” төслийн бодлогын баримт бичгийн хүрээнд төслийн хоёр жил гаруй хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хэлэлцэх, хамтрагчдад тайлагнах, төслийн цаашид анхаарах асуудлыг тодорхойлох тайлангийн хурлыг энэ оны 11 сарын 09-ний өдөр Ховд аймагт  зохион байгууллаа. 

Тайлангийн хурлаар  “Эрүүл Мэндийн Анхан Шатны Тусламж Үйлчилгээг Бэхжүүлэх-2” төслийн 2013-2015 онуудад зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүн, өөрчлөлт, сургамжийн талаар хэлэлцэн, хамтрагчдад танилцуулах, харилцан суралцах, цаашдын хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар хэлэлцлээ.

Мөн төслийн “Дунд хугацааны үнэлгээ”-ний тайланг хэлэлцэж, Хамтрагчдын санал дүгнэлтийг сонсож танилцан, төслийн  үр дүнд бий болсон бодит өөрчлөлтүүдээс суралцах танилцуулах, туршлага хуваалцлаа.

Норвегийн  Тусламжийн байгууллага нь ЭМЯ, Баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газруудтай хийсэн “Харилцан ойлголцлын санамж бичиг”–т үндэслэн “Эрүүл Мэндийн Анхан Шатны Тусламж Үйлчилгээг Бэхжүүлэх” төслийг 2008-2012 онуудад амжилттай хэрэгжүүлсэн юм.

Эрүүл мэндийн төслийн хоёрдугаар үе шат болох “Эрүүл Мэндийн Анхан Шатны Тусламж Үйлчилгээг Бэхжүүлэх-2” (ЭМАШТҮБ-2) төслийг 2013 оноос эхлэн дээрх  аймгуудад  хэрэгжүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг амжилттай явуулж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ