Перу улс Умард Солонгосын ЭСЯ-ны ажилтнуудад нутаг буцах 15 хоногийн хугацаа өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-25 07:52:14
ЛИМА. /Ройтерс/.  Перу улс Умард Солонгосын хоёр дипломатчийг “персона нон грата” буюу “тааламжгүй этгээдүүд” гэж зарлаад, тэдэнд нутаг буцах 15 хоногийн хугацаа өгсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Перу улсын ГХЯ-наас өнгөрсөн баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Умард Солонгосын ЭСЯ-ны нэг болон гуравдугаар нарийн бичгийн даргыг “үүрэгт ажилтайгаа харшилсан үйлдэл хийсэн” гэх шалтгаанаар “тааламжгүй этгээдүүд” гэж зарласан байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг Умард Солонгос удаа дараалан зөрчиж, олон улсын хамтын нийгмэглэгийн уриалгыг үл тоож байгаа нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэнэ.

Зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй нь холбогдуулан өнгөрсөн есдүгээр сард Перу улс Умард Солонгосын Элчин сайдыг улсаасаа хөөсөн юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ