Х.Вайнштэйныг "өөгшүүлсэн" гэж жүжигчин М.Стрипийг буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-22 11:05:21
ТАСС. /ЛОС АНЖЕЛЕС/. Холливудын нэрт продюсер Харви Вайнштэйн болон жүжигчин Мэрил Стрип нарын хамтдаа авахуулсан зурагт хуудсуудыг АНУ-ын Калифорни муж улсын Лос Анжелас хотын гудамжинд үл таних хүмүүс өлгөжээ. Тэдний хамтдаа авахуулсан уг зурагт жүжигчин Мэрил Стрипийн нүдэн дээр “Тэр мэдэж байсан” гэж бичсэн байна.   

Эмма Стоун, Жессика Честейн, Мэрил Стрип нарын Холливудын эмэгтэй жүжигчид 75 дах удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслолд Холливуд ертөнц дэх бэлгийн дарамт, хүчирхийллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хар өнгийн хувцас өмсөж ирэх тухай өмнө нь "People" сэтгүүл мэдээлж байсан юм. Үүнтэй холбогдуулан жүжигчин Роуз Макгоуэн мэдэгдэхдээ “Жүжигчин М.Стрип энэ эсэргүүцэлд нэгдэж байгаа нь хоёр нүүр гаргасан явдал. Тэрбээр Х.Вайнштэйнтэй олон ч төсөл дээр хамтран ажиллаж байсан бөгөөд түүний бэлгийн дарамттай холбоотой асуудлыг мэддэг байсан хэрнээ чимээгүй өнгөрдөг байсан” хэмээн М.Стрипийг буруутгажээ. Харин М.Стрип энэ мэдэгдлийг няцаан “Х.Вайнштэйны иймэрхүү үйлдлийн талаар би юу ч мэддэггүй байсан” хэмээн мэдэгдсэн байна.

Одоогоор дээрх зурагт хуудсуудыг Лос Анжелас хотын хэд хэдэн газарт, тухайлбал “20 дугаар зуун Фокс” кино студийн ойролцоох газруудад өлгөөд байгаа аж.
Э. Аянзаяа

 
Холбоотой мэдээ