Мьянмарын эрх баригчид НҮБ-ын шинжээчийг улс руугаа нэвтрүүлэхээс татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЕЙПЬИДО. /Ройтерс/. Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудын эрх зөрчигдөж байгаа эсэхийг шалгаж, үнэлгээ хийх гэсэн НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэнд тус улс руу нэвтрэх зөвшөөрөл олгоогүй байна.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын тусгай төлөөлөгч И Ян Гэ лхагва гарагт буюу өчигдөр мэдэгдэл хийхдээ “Мьянмар руу намайг нэвтрүүлэхээс татгалзсан нь тус улсын Ракхайн мужид хүний эрх ноцтойгоор зөрчигдөж буйн нотолгоо боллоо. Мьянмарын Засгийн газар бидэнтэй хамтран ажиллахаас татгалзсанд үнэхээр сэтгэл гонсгор байна” гэжээ.
Төлөвлөгөөний дагуу хатагтай И нь ирэх сард тус улсын баруун нутгийн Ракхайн мужид очиж, рохинжачуудын эрх зөрчигдөж буй эсэхийг шалгаж, нөхцөл байдалтай танилцах ёстой байсан аж.
Рохинжачуудын хямралыг сурвалжлахаар Мьянмарт очоод байсан “Ройтерс” агентлагийн хоёр сурвалжлагчийг “Нууц мэдээллийг хууль бусаар олж авсан” гэх үндэслэлээр тус улсын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт баривчилсан юм. Ар гэрийнхэн нь сурвалжлагчидтай өнөө хэр нь холбоо барьж чадаагүй байгаа гэнэ.

Г.Доржханд