УИХ-ын гишүүдэд Октьябрийн хувьсгалын 100 жилийн ойн нэрэмжит шагнал гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Оюундарь нарт өнөөдөр Октьябрийн хувьсгалын 100 жилийн ойн нэрэмжит шагнал олголоо.
Шагналыг Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төлөөлөгчийн газрын дарга Дамбаев Митып Дамбиевич өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгсөн юм. Хоёр улсын харилцааг хөгжүүлэх, худалдаа эдийн засгийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсрол, соёлын харилцааг хөгжүүлэх зэрэг үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг олгожээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарь 2016 оны намраас эхлэн Буриад-Монголын парламентийн бүлгэмийн даргаар ажиллаж байгаа юм байна.

Н.Туяа