Байнгын хорооны хуралдааны ирц 3 цагийн дараа бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-18 12:39:57

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 9 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэлгүй байсаар 3 цагаар хойшилж хуралдаан эхэллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх шаардлага тавьж буй юм. Иймээс тус байнгын хорооны хуралдаан эхлэнгүүт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслөөр завсарлага авах санал гаргасан ч байнгын хорооны дарга Д.Батцогт, “Танай бүлэг өмнө нь энэ хуулийн төсөл дээр ажлын тав хоногийн завсарлага авсан тул дахин завсарлага өгөх боломжгүй” хэмээн мэдэгдээд хуралдаанаа эхлүүллээ. 

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ хаврын чуулганаараа хэлэлцэн, хэлэлцэх эсэхийг дэмжсэн бөгөөд дээрх байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон. Харин МАН-ын гишүүдийн санаачилсан Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээгүй байгаа юм.

Б.Туул

 

Холбоотой мэдээ