Чөлөөт бөхийн тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр Японыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-13 16:23:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн 11 тамирчин энэ оны сүүлийн хилийн чанадад дахь хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр Япон орныг зорив.

Багийн бүрэлдэхүүнд
Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат, Э.Бэхбаяр, Б.Номин, ОУХМ Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Э.Гантуяа, Г.Уртнасан, спортын мастер О.Мөнх-Эрдэнэ, Б.Чимгээ, Т.Ариунзаяа, Б.Болортуяа нарын 11 бөх, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарын хамт багтжээ. Манай бөхчүүд Японд 10 хоногийн хамтарсан бэлтгэл сургуулилт хийгээд эх орондоо ирэх юм.

Дашрамд
сонирхуулахад, Монголын чөлөөт бөхийн холбооноос 2017 онд гадаад харилцаандаа ихээхэн анхаарал хандуулсан бөгөөд Иранд гурав, Франц, БНХАУ, БНСУ, Японд тус бүр нэг удаа баг тамирчдаа хамтарсан бэлтгэлд хамруулсан байна.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ