Арванхоёрдугаар сарын 04-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-12-04 08:49:31
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт “Рамада” зочид буудалд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё төсөл”-өөс “Бэлгийн хүчирхийллийн үед сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхи бэхжүүлэх сургалт” зохион байгуулна.

09.00 цагт “Кемпински” зочид буудалд "Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин" үндэсний зөвлөгөөн болно.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын 12-р ээлжит хуралдаан болно.

10.00 цагт СУИС-ийн Оюутан театрт «Монгол бүжгийн сургалт-намба, дэг зохиомж» номын нээлт, «Дунжаагийн Нанжид судлал» эрдэм шинжилгээний хурал болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Европын Холбооны улсуудад хөнгөлөлттэй нөхцлөөр бараа бүтээгдэхүүн экспортлох гарын авлагын талаар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.

11.30 цагт ОӨУБЕГ-ын Тамгын газрын байранд тус байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт Засгийн газрын XI байранд “Хүний эрхийн үндэсний комисс-Иргэний нийгмийн түншлэл” уулзалт болно.
Холбоотой мэдээ