Худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг 33 иргэнд олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-28 21:00:40
Булган /МОНЦАМЭ/ Сангийн Яам, “Тогтвортой амьжиргаа-3” төсөл хамтран Булган аймагт 5,8 сая төгрөгөөр санхүүжүүлэн худалдан авах ажиллагааны гэрчилгээ олгох сургалт хийсэн юм.
Сумын төрийн албан хаагч, төрийн бус байгууллага,  иргэдийн төлөөлөл оролцсон суралцагчдаас 67,5 хувь буюу 33 хүн шалгалтад тэнцэж орон нутагт худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхтэй болжээ.
- Орон нутагт төсөл хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулах чадавхтай хүний нөөц нэмэгдэж байна. Сум бүрээс гурван хүнийг худалдан авах ажиллагааны гэрчилгээ олгох зорилгоор замын болон сургалтын зардлыг санхүүжүүлж сургасан гэж “Тогтвортой амьжиргаа-3” төслийн ажилтан Ц.Энхжаргал ярилаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ